2026 оны наймдугаар сарын 9-16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдах Олон улсын мэдээлэл зүйн 38 дугаар олимпиад (IOI 2026)-д оролцох Монгол Улсын баг өнөөдөр буюу 8 дугаар сарын 9-ний өдөр Чингис хаан олон улсын нисэх буудлаас эх орноо төлөөлөн замд гарлаа.
Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол Улсын багийн гишүүнээр:
Оюунлаг сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ганзоригийн Эрхэм
Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Баяржаргалын Мөнх-Эрдэнэ
Нэст Эдүкэйшн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ганзоригийн Эрхэм
Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Эрдэнэбатын Мөнхтөр нар оролцоно.
Монгол Улсын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гишүүн, ШУТИС-ийн МХТС-ийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор А.Хүдэр,
дэд ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гишүүн, МУБИС-ийн МБУС-ийн ахлах багш Ж.Дашдэмбэрэл нар ажиллана.
Мөн зочин оролцогчоор Ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургуулийн захирал Ч.Сугардорж, тус сургуулийн багш Б.Цэрэнпил нар оролцож байна.
Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцогчид хувийн амжилтаар өрсөлддөг бөгөөд хоёр өдрийн турш өдөр бүр 3 бодлогыг 5 цагийн хугацаанд бодож, нийт 600 онооны төлөө өрсөлдөнө.
Оюун ухаан, ур чадвар, хичээл зүтгэлээрээ эх орноо төлөөлөн оролцож буй Монгол Улсын багийн сурагчид, багш нартаа өндөр амжилт хүсье





