Нүүр хуудасМэдээБ.Чинбатад “Niciton & Friends”, "Аравт" тоглолтыг зориулна

Б.Чинбатад “Niciton & Friends”, “Аравт” тоглолтыг зориулна

Дуучин Сарнай нөхөр Чинбаадаа амьдрал бэлэглэсэн сайхан мэдээг та бүхэндээ тун саяхан дуулгаж байсан билээ. Тодруулбал, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, “Emotion” хамтлагийн продюсер Б.Чинбат БНСУ-д элэг солиулах мэс засалд орж, эхнэр А.Сарнай нь донор болсон тухай бид мэдээлсэн.

Тэгвэл продюсер Б.Чинбатын биеийн байдал хүндэрч эмчилгээний зардалд 140 сая төгрөг шаардлагатай болж, урлаг соёлынхны дунд сайн үйлсийн хандивын аян зарласан тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ аяныг “Бөртэ” , “Алтай” хамтлагийн продюсер Д.Ганпүрэв санаачилж Чинбаа, Сарнай нарт туслах анд нөхдийн групп үүсгэсэн бөгөөд мэдээлэл хэдийн нөхдийн хүрээнээс хальж, олон нийтэд хүрсэн юм.

Тэгвэл Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, уран бүтээлч гэр бүлд туслах “Хос зүрхээ хамгаалъя” хандивын аян өрнүүлэх, тоглолт хийх санаачилга гаргаад байна.

Аяны хүрээнд 2020 оны хоёрдугаар сарын нэгэнд “Niciton & Friends” тоглолт, хоёрдугаар сарын хоёронд мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн “Аравт” тоглолтуудыг зохион байгуулахаар болжээ.

Уран бүтээлч сайхан хосод туслах хүмүүс Сарнайтай (Sarnai singer) холбогдохоос гадна Хаан банк 5212071351 Цогтбаяр Сарнай Гүйлгээний утга, нэр, утасны дугаараа бичээд хандив илгээгээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН