Нүүр хуудасМэдээДаргын хүүхэд дарга, харцын хүүхэд харц уу???

Даргын хүүхэд дарга, харцын хүүхэд харц уу???

Монголчууд хэдэн зууны тэртээ хаад ноёд, харц ардаараа ялгарч явсан үе бий. Гэвч эрин цагийн өөрчлөлтөөр, эсвэл шинэ цагийн шаардлагаар ч юм уу бүх хүний эрх тэгш болоход ардын хүүхэд алс холыг зорьж эрдэм номын мөр хөөдөг болсон билээ. Түүний дараа соц нийгмийн үед хоёр идэж хоосон хонохгүй, бүх хүн ажилтай орлоготой байсан. Гэвч тухайн үед хэрэглээ, ахуй амьдрал, хоол хүнсний сонголтыг ядмагхан байсан гэх нь бий. Тэгвэл энэ цагт даргын хүүхэд дарга, ардын хүүхэд ард байдаг хорвоо юу гэж бичих нь элбэг болжээ.

Энэ яриа гарахын учир нь өнгөрсөн өдрүүдэд явагдсан сайд дарга нарын томилгоотой холбоотой юм. Наадмын дараахан дэд сайд нарыг томилоход шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Золбоо Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон юм. Түүний дараа Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хүү Анхбаяр Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга болж ажлаа хүлээн авсан. Харин өнөөдөр Ө.Энхтүвшин өөрөө Франц улсад элчин сайдаар томилогдох шум дэгдсэнээр олон нийт шүүмжээ харамгүй хайрлаж эхлээд байна.

Магадгүй эрдэм боловсролтой, эх орныхоо төлөө ихийг хийж бүтээнэ гэж Ерөнхий сайд нь, Засгийн газар нь, Их хурал нь харж сонгодог байх. Гэвч энгийн олон иргэд ийм мэдээг таатай хүлээж авахгүй байгаа юм. Хэн мэдлээ өөр хэн энэ албан тушаалд очоод хичнээн ч сайн ажиллах байсан юм билээ. Ард түмэн нүдтэй дээ… Бусдадаа боломж олгомоор…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН