Нүүр хуудасМэдээДархан-Уул аймгийн шилдэг сэтгүүлчээр Ө.Рагчаасүрэн тодорлоо

Дархан-Уул аймгийн шилдэг сэтгүүлчээр Ө.Рагчаасүрэн тодорлоо

 Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл энэ сарын 13-нд тухайн оны шилдэг сэтгүүлч тодруулах “Ган үзэг” ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. 2019 оны Дархан-Уул аймгийн шилдэг сэтгүүлчээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Өвгөнхүүгийн Рагчаасүрэн тодорч шилдэг сэтгүүлчийн цом хүртлээ.

Энэ оны шилдгээр тодорсон Ө.Рагчаасүрэн нь 2019 онд дэлхийн сонгодог уран зургийн эсээ нийтлэлийн 4 дэх ном болох “Уран зураг”, Монголын шилдэг нийтлэлийн 91 дэх боть хэвлүүлэн уншигч, уран зураг сонирхогчдын хүртээл болгосон аж. Жил бүрийн шилдэг сэтгүүлчид УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа 100 ам.доллар, цомын хамт давхар гардуулдаг уламжлалтай. Энэ удаад ч мөн энэхүү шагналыг МУСГЗ, Сэтгүүлч Ө.Рагчаасүрэнд гардуулсан юм.

Ө.Рагчаасүрэн нь 1990-ээд оны эхний хагасаас эхлэн Дархан-Уул аймагт анхны чөлөөт телевиз болох “RGB” телевизийг байгуулан ажиллаж байсан бөгөөд одоо ТВ9 телевизийн инфо мэдээллийн сүлжээний Дархан дахь сурвалжлагч, Хэвлэлийн хүрээлэнгийн зочин багшаар тус тус ажиллаж байна. 

Аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулан ажиллаж буй Ц.Түвшинжаргал, Б.Отгонбаяр, Д.Батчулуун нар аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, МСНЭ-ийн дээд шагнал “Ган үзэгтэн”-ээр Э.Түвшинбаяр нар шагнуулсан бол орон нутгийн шилдэг радиогоор “Хос Дог” уран бүтээлийн нэгдлийн дэргэдэх Бизнес радио-106.5 шилдгээр тодорсон юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН