Нүүр хуудасМэдээДолоо хоногт 66 компанийн 6.8 сая ширхэг хувьцаа арилжжээ

Долоо хоногт 66 компанийн 6.8 сая ширхэг хувьцаа арилжжээ

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 4 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 6,928,846,304.38 төгрөгийн арилжаа хийжээ. 

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 66 компанийн 6.8 сая ширхэг хувьцааг 3,454,937,475.49 төгрөгөөр арилжсан байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд: 

Багцын арилжаагаар 14.6 сая ширхэг хувьцааг 3,300,980,741 төгрөгөөр арилжив. 

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 19 ширхэг, ам.долларын 140 ширхэг бондыг нийт 41.7 сая төгрөгөөр арилжжээ. 

Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 266,931 ширхэг нэгж эрхийг 131,184,267.89 төгрөгөөр арилжив.

2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 5,978,990,193,944.03 төгрөг болсон бол ТОП-20 индекс 44,411.60 нэгж болж өмнөх 7 хоногоос 3.91 хувиар өссөн үзүүлэлттэй байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН