Нүүр хуудасМэдээ“Дурсамж” гэрлэх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж 60 хосыг оролцуулж байна

“Дурсамж” гэрлэх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж 60 хосыг оролцуулж байна

“Олон Улсын гэр бүлийн өдөр”-ийг  угтаж, Залуучуудын хөгжлийг дэмжих  хуулийн хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,  Гэрлэх ёслолын ордонтой  хамтран залуу хосуудад гэр бүлийн амьдралд тохиолдох дахин давтагдашгүй дурсамжит мөчөө бүтээхэд нь дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн боловсрол олгох     зорилгоор “Дурсамж” гэрлэх ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Уг ёслолын үйл ажиллагаанд нийт 60 залуу хос оролцох бөгөөд энэ сарын 10-12-ны өдрүүдэд болох юм.

Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1993 онд “Олон Улсын гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарган хамгийн анх 1994 оны  Тавдугаар сарын 15-ны өдөр тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Монгол Улс энэхүү өдрийг 2003 оноос эхлэн тэмдэглэж иржээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий  нар оролцлоо.

“Олон улсын гэр бүлийн өдөр” нь дэлхийн хүн ам зүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм эдийн засаг дахь гэр бүлийн оролцоог олон нийтэд сурталчилдаг чухал ач холбогдолтой өдөр юм.

Манай улсын хувьд нийт хүн амын 30,7 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” баримт бичгийн 2 дугаар зорилгын хүрээнд аз жаргалын индексээр эхний 10 орны тоонд багтах том зорилгыг дэвшүүлсэн билээ.

Гэр бүлийн асуудал нь хувийн шинжтэй боловч нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийг төрөөс дэмжих, хамгаалах, иргэдэд гэр бүлийн боловсролыг нэгдсэн зохицуулалтаар олгох, төрийн үйлчилгээг оновчтой хүргэх, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагыг тогтвортой ажиллуулах, гэр бүл харилцаанд оролцогчдын эрх, үүргийг нарийвчлан тодорхойлох, хариуцлагажуулах, хүүхдийн эрхийг хангах тал дээр анхааран ажиллаж байна.

Орчин үед хүмүүсийн хоорондын харилцаа текник технолгоос ихээхэн хамааралтай болж,  тэр дундаа ёс суртахуунтай хүнлэг байх, нэгнээ хайрлах, хүндлэх, дэмжиж туслах, сонсож ярилцахад зориулдаг цаг багассаар байна. Иймдгэр бүл бүхэн халуун ам бүлээрээ хамтдаа өнгөрөөж байгаа цаг мөч болгоныг эерэг уур амьсгалтай, нэгнээ дэмжсэн, хүүхэд хөгшдөө асарч хамгаалсан, аз жаргалаа хамтдаа бүтээсэн амьдралыг бий болгоосой гэж уриалж байна.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН