Нүүр хуудасМэдээДөрвөн жилийн ял сонссон Ц.Сандуй, А.Ганбаатар нар давж заалдана

Дөрвөн жилийн ял сонссон Ц.Сандуй, А.Ганбаатар нар давж заалдана

60 тэрбумын хэрэгт холбогдсон нэр бүхий албан тушаалтнуудын шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тодруулбал, Төрийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх үндэслэлээр  Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ял оноолоо. 

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэж, шүүгдэгч тус бүрт нь дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан. Харин Ц.Сандуй, А.Ганбаатар нарын өмгөөлөгч давж заалдана гэдгээ мэдэгдээд байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН