Нүүр хуудасМэдээАрго багш таалал төгсчээ

Арго багш таалал төгсчээ

Б.Арго багш өвчний улмаас таалал төгсчээ. Түүнийг олон орны хэл эзэмшсэн гэдгээр нь ард түмэн мэдэх юм. Тэрээр 2014 оны арваннэгдүгээр сарын 21-нд сахарын хүнд өвчний улмаас баруун хөлөө дунд чөмөгний гол орчмоор тайруулж, түүнээс хойш хэвтрийн байдалтай байсан юм.  

Б.Арго нь 1966 онд төрсөн.  Горькийн нэрэмжит Уралын их сургуулийг утга зохиолын хэл зүйч мэргэжлээр төгссөн. Багш мэргэжилтэй, хэл шинжлэлийн салбарт 1984 оноос хойш ажиллажээ.

Нийтдээ найман хэлний бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн гэдэг. Түүнийг 2011 онд “Ард түмний хөдөлмөрийн баатар” гэдэг цолоор шагнасан байдаг юм. Ум Сайн Амгалан болтугай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН