Нүүр хуудасМэдээД.Ганбат бүлгээсээ гарснаар АН УИХ-д бүлэггүй болох уу?

Д.Ганбат бүлгээсээ гарснаар АН УИХ-д бүлэггүй болох уу?

Ардчилсан нам байгаа шүү дээ, бүр 2 байгаа гэдэг үгийг сүүлийн жилүүдэд ард түмэн ихээхэн сонсох болсон. Үнэхээр ч энэ намын асуудал хүндэрч байгааг УИХ дахь бүлэг нь хүртэл харуулж байна. Учир нь С.Эрдэнийн, О.Цогтгэрэлийн гээд 2 талд хуваагдсан АН их хуралд арай гэж сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж яваа. Гэтэл бүлгийн дарга Д.Ганбат нь бүлгээсээ гарлаа гэхээр их хуралд энэ нам бүлэггүй болно гэсэн үг үү, эсвэл бүлгийн даргатай болтлоо толгойгүй явна гэсэн үг үү. Анхнаасаа Д.Ганбат гэдэг хүн С.Эрдэнийн талд ажиллажээ гэдэг тодорхойлолтыг ч энэ шийдвэрээс нь харж болохоор. Цаашид энэ намын олон мянган гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил, хувь заяа хэрхэн шийдэгдэх нь одоо зөвхөн хуулийн байгууллагын алх цохилт л мэдэх үлдлээ.

Тиймдээ ч намын залуу гишүүд нь тэвчээртэй хүлээх нь хүлээж, тэсвэр алдах нь алдаж буйгаа ч хэлээд байгаа юм. УИХ дахь сөрөг хүчин сул дорой байвал нэг намын дарангуйлал гэдэг нь жинхэнэ утгаараа хэрэгжих байлгүй. Тийм ч учраас АН-ынхнаас сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэхийг л шаардаад байдаг. Харамсалтай нь энэ нам дээрээ суудлаа олохгүй хэдэн ч жил болов доо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН