Нүүр хуудасМэдээД.Нямхүү: Шинэ тохиолдол нэмэгдээгүй, Өмнөговь аймагт сэжигтэй 1 тохиолдол хянагдаж байна

Д.Нямхүү: Шинэ тохиолдол нэмэгдээгүй, Өмнөговь аймагт сэжигтэй 1 тохиолдол хянагдаж байна

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр өгсөн ХӨСҮТ-ийн мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү

“Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

  • Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 57 хүний шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавирус илрээгүй.
  • Сэлбэд халуурч, тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Хоёр хүн гэдэгт ойрын хавьтлын хүнийг шинжилгээнд хамруулсан.
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2,
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 20 сорьцод коронавирус илрээгүй.

Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний сорьц Улаанбаатар руу ирж яваа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН