Нүүр хуудасМэдээД.Нямхүү: Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэрч гарлаа

Д.Нямхүү: Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэрч гарлаа

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн эсэх болон өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.

Тодруулбал,

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3
  • Дархан-Ууд аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ
  • Тандалтын зорилгоор 17 сорьц (Тандалтын сорьцыг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон Гуравдугаар эмнэлэг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгээс цуглуулжээ)
  • Энхийн сахиулагч 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Дархан-Уул аймагт ачаа тээврийн 42 жолооч, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүн нийт 44 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирус илрээгүй” гэв

Мөн өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэрч гарч байгааг тэрбээр дуулгалаа.Эдгэрч гарч буй оюутнууд 37 ба 39 хоног эмчлүүлж, эдгэрлээ. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН