Нүүр хуудасМэдээД.Одбаярт тавьсан хилийн хориг 11 сарын 15-нд дуусна

Д.Одбаярт тавьсан хилийн хориг 11 сарын 15-нд дуусна

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт тавьсан хилийн хориг энэ баасан гарагт буюу 11 сарын 15-нд дуусна.

Тиймээс түүний хэргийг энэ долоо хоногтоо багтаж шийдвэрлэнэ гэж JTBC  мэдээлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулахаар болсон бөгөөд түүнд торгуулийн арга хэмжээ авах талаар яригдаж байгаа юм. Гэхдээ хилийн хориг цуцлагдсан ч тэрбээр торгуулиа төлж байж эх орондоо ирэх боломжтой гэдгийг дурьджээ.  Харин Д.Одбаяртай хамт явсан А-г БНСУ-д ирж мэдүүлэг өгөхийг шаардаж байгаа ба үүнд Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамыг хамтран ажиллаж байгаа юм. Мөн Инчеоны цагдаагийн газраас А-г эрэн сурвалжлуулахаар Интерполд хүсэлт гаргаад байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалж: JTBC

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН