Нүүр хуудасВидеоД.Энхтайван: “The Open Mic Mongolia” арга хэмжээгээр дамжуулж дуулах хүсэлтэй хүмүүсийн мөрөөдлийг...

Д.Энхтайван: “The Open Mic Mongolia” арга хэмжээгээр дамжуулж дуулах хүсэлтэй хүмүүсийн мөрөөдлийг биелүүлдэг

Монгол орны 330 суманд зөөврийн номын сан байгуулахаар хэсэг залуус нэгдэж “Magic Box” төслийг санаачилсан байна. Төслийн нээлтийн үйл ажиллагааг дэмжиж хувь нэмрээ оруулахаар “The Open Mic Mongolia” гийн ээлжит арга хэмжээгээ Д.Энхтайван зохион байгуулж байна. Дуу, хөгжимд дуртай Д.Энхтайван 2009 оноос хойш “The Open Mic Mongolia” эвэнт арга хэмжээг зохион байгуулсаар иржээ. Тэрбээр дуулах сонирхолтой, мөрөөдөлтэй боловч түүнийгээ хараахан биелүүлж чадаагүй яваа залууст олон хүний өмнө гарч дуулах боломж олгохоор шийдэж уг арга хэмжээг задгай талбайд зохион байгуулж эхэлсэн. Д.Энхтайван хүмүүсийг дуулах орчин, мэргэжлийн хөгжим, техникээр хангаж өгдөг. Тэр 12 жилийн хугацаанд 600 гаруй удаа эвэнт зохион байгуулсан бөгөөд Монголын орны 21 аймагт энэхүү арга хэмжээгээ тогтмол зохион байгуулдаг болохыг хүсэж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН