Нүүр хуудасМэдээЗГ:Зээлийн хүүг ирэх оны 7 сарын 1 хүртэл хойшлуулах боломжтой болов

ЗГ:Зээлийн хүүг ирэх оны 7 сарын 1 хүртэл хойшлуулах боломжтой болов

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.

Тэрбээр “Цар тахал сүүлийн өдрүүдэд улам хүчээ авч, хоёр ба гурав дахь давалгаа гарч, зарим улс оронд гамшгийн хэмжээнд хүрч байгааг манай ард иргэд мэдэж байгаа байх. Өнгөрсөн 10 сарын хугацаанд бид дотооддоо халдвар алдаагүй цөөн улсын нэг байв. 

Монгол Улсын Засгийн газар, УОК шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгааг ард түмэндээ илтгэе.

Ард иргэд хүнд нөхцөл байдалд амьдарч байгааг ойлгож байна. Монгол Улс өнгөрсөн 10 сарын хугацаанд цэргийн хэллэгээр бол бүслэлтэд байлаа.

Өнөөдрийн байдлаар 29 хүн цар тахал авсан нь тогтоогдлоо. Иргэн Д-тэй холбоотой 15, Сэлэнгэ 10, Дархан-Уул аймагт 4, Говьсүмбэр аймагт 1 хүн халдвар авсан. Энэ бол надад ирсэн хамгийн сүүлийн тоон мэдээлэл юм.

Засгийн газраас 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнийг танилцуулъя. Үүнд: 

  1. Хүүхдийн 100 мянган төгрөг 2020.07.01 хүртэл олгоно. 18 хүртэлх насны хүүхдүүдэд сар бүр олгож буй 100 мянган төгрөг болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн үйлчилгээг иргэдэд бөөгнөрөл үүсгэхгүйгээр 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл олгох
  2. 2020.11.01-2021.07.01 хүртэл НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААН, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх
  3. ААН, байгууллагын төлбөл зохих татварт алданги тооцохгүй. 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ноогдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулан ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх
  4. Түрээсийн орлогод ногдуулах төлбөрийн хөнгөлөлт олгох. 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд худалдаа, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээслүүлсэн ААН түрээсийн төлбөрөө бууруулсан хэмжээгээр нь түрээсийн орлогод ноогдуулах албан татварын хэмжээг бууруулах
  5. Импортын зарим хүнсний бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлнө. Дотоодын бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх. 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд импортоор орж ирэх будаа, ургамлын тос, өвс, мал амьтны тэжээлийг гаалийн болон НӨАТ-аас, дотооддоо боловсруулсан дээрх бүтээгдэхүүнүүдийг НӨАТ-аас чөлөөлөх, 
  6. ААН-үүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах. ЭМЯ-наас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг үндэслэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, савлалт, түгээлт, борлуулалтыг хэвийн явуулах боломжийг авч ажиллах 
  7. Ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах. Орон сууцны ипотекийн хөнгөлттэй зээлийг 2020.11.01-нээс 2021.07.01 хүртэл үндсэн болон хүүгийн төлөлтийг зээлдэгчийн хүсэлтэд нийцүүлэн хойшлуулах. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баяртсайхан нарт зөвлөж, Сангийн яам нэн яаралтай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байна. 
  8. Банк, ББСБ-ын нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүй байх арга хэмжээ авах. Банк, ББСБ, ХЗХ-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн  үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлүүлэх. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулах зэргээр зээлдэгчдэд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгах  арга хэмжээг хэрэгжүүлэх. 
  9. Уурхайчдын аюулгүй байдлыг хангах. Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин аюулгүй байдал бүрдүүлэх.
  10. Экспортын бүтээгдэхүүний гарцыг хэвийн үргэлжлүүлэх. Ногоон гарцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлыг БНХАУ-ын талд дипломат шугамаар тавьж шийдвэрлүүлэх
  11. Хилийн боомтын үйл ажиллагаанд халдвар хамгааллыг сахих
  12. Халдваргүйжүүлэх арга хэмжээ авах
  13. Импортын халдвар хамгааллын хэрэгслийг тодорхой татвараас чөлөөлөх. 
  14. Татвар төлөгчдийн татварыг хөнгөлснийг сурталчлах
  15. Татварын үйл ажиллагааг цахимжуулах
  16. Татвар төлөгчийн хүсэлтээр татварын өрийг тухай бүрд суутгах
  17. Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн, бизнесийг сэргээхэд чиглүүлэх. Тус сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх 
  18. Төсвийн, төрийн өмчийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлсэн иргэд, байгууллагад төлбөрийг шуурхай олгох
  19. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих
  20. Тендерийн хугацааг энэ оны арванхоёрдугаар 4-н хүртэл сунгах
  21. Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх
  22. ААН-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах
  23. Ариутгал, хамгааллыг хийх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН