Нүүр хуудасМэдээЗХЖШ: Мэргэжил, арга зүйн сургалт эхэллээ

ЗХЖШ: Мэргэжил, арга зүйн сургалт эхэллээ

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудын 2026-2027 оны сургуулийн жилийн мэргэжил, арга зүйн сургалт эхэллээ.

Сургалтыг Зэвсэгт хүчний Жанжин штаб Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын mhGAP буюу “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн зөрүүг арилгах үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж байна.

Сургалтаар цэргийн алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг эрт илрүүлэх, эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тусламж, дэмжлэгийг зөв түвшинд үзүүлэх, мэргэжлийн байгууллагад цаг алдалгүй холбон зуучлах арга зүйн мэдлэг, ур чадварыг сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудад олгоход чиглэж байна.

Мөн сургалтад хамрагдсан алба хаагчдад сургагч багшийн эрх, гэрчилгээ болон сургалтын материал олгож, эзэмшсэн мэдлэг, арга зүйгээ цаашид Зэвсэгт хүчний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэж буйгаараа онцлог юм.

Энэхүү сургалт нь цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг дэмжих, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамт олны эерэг уур амьсгалыг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх чухал арга хэмжээ болж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН