Нүүр хуудасМэдээЗүүнговь сумын ЭМТ-д шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүллээ

Зүүнговь сумын ЭМТ-д шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүллээ

Увс аймгийн Зүүнговь сумын Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүллээ.

Тодруулбал, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 17 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зүүнговь сумын Эрүүл мэндийн төвд фото эмчилгээний аппарат, нярайн шарлалт хэмжих багаж, биохимийн аппаратыг нэг жилийн урвалж оношлуур дагалдах хэрэгслийн хамт нийлүүлсэн байна. Эмнэлгийн нэн шаардлагатай эдгээр тоног төхөөрөмжийг “Импус электорникс” ХХК тендерт шалгаран тус сумын Эрүүл мэндийн төвийн хамт олонд өнөөдөр хүлээлгэн өглөө.

Алслагдмал нутгийн хүн ардад нэн шаардлагтай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэнд Зүүнговь сумын ард иргэд баяртай байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН