Гэр хороололд амьдардаг хэрэглэгчдийн хувьд 350 кВт.цаг хүртэл, орон сууцанд амьдардаг айл өрхийн хувьд 250 кВт.цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл Засгийн газраас хариуцан төлөх шийдвэр гаргасан. Харин энэ хэмжээнээс илүү гарсан хэрэглээний төлбөрийг иргэд өөрсдөө төлөх юм.
Уг шийдвэрийн хэрэгжилттэй холбогдуулан УБЦТС ТӨХК-аас “Цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог зохицуулах түр журам”-ын дагуу хэрэглэгчийн ангилал, тоолуурын төрлөөс хамааруулж хөнгөлөлт эдлэх зохицуулалт болон цахилгааны төлбөрийн дүнд эргэлзэж буй хэрэглэгчдэд зөвлөмж өглөө.


АЙЛ ӨРХӨД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ
Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно.
| № | Хэрэглэгчдийн ангилал | Хэмжих нэгж | Тариф |
|---|---|---|---|
| 1 | Энгийн тоолууртай | ||
| а | Сарын нийт хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээ | Төг/кВт.ц | 110.49 |
| б | Сарын нийт хэрэглээний 151 кВт.ц болон түүнээс дээших хэрэглээ | Төг/кВт.ц | 130.29 |
| 2 | 2 тарифт тоолууртай | ||
| а | Өдрийн хэрэглээ /өглеөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/ | Төг/кВт.ц | 116.39 |
| б | Орой, шөнийн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06 00 цаг хүртэл/ | Төг/кВт.ц | 89.19 |
| 3 | Сарын суурь тариф | Төг/сар | 2,000.0 |
АХУЙН ТООЛУУРГҮЙ ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧДИЙН ТӨЛБӨР ТООЦОХ САРЫН ДУНДАЖ ХЭРЭГЛЭЭ
Ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно.
| № | Ангилал | Хэмжих нэгж | Сарын хэрэглээ |
|---|---|---|---|
| 1 | Айл өрх | кВт.ц | 350 |





