Нүүр хуудасМэдээХөгжлийн банк: Зээлдэгчид 50 тэрбум төгрөгийг эргүүлэн төлөөд байна

Хөгжлийн банк: Зээлдэгчид 50 тэрбум төгрөгийг эргүүлэн төлөөд байна

Хөгжлийн банкны зээлдэгчид өнгөрсөн сарын 20-ноос хойш 50 тэрбум төгрөгийг төлсөн гэдгийг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, “Хөгжлийн банкны чанаргүй зээл 1.8 их наяд төгрөг байгаа. Өнгөрсөн нэг сарын хугацаанд чанаргүй зээлийн барьцаа хөрөнгөөс эхлээд бүх зүйлд хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтын явц 75 хувьтай байгаа бөгөөд эцсийн дүн удахгүй гарна. Мөн УИХ-ын даргын захирамжаар энэ оны нэгдүгээр сарын 31-нд тус ажлын баг, АТГ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажиллаж, мэдээллээр хангаж байгаа” гэлээ.

Ташрамд дурдахад, “Хөгжлийн банк нь нийт 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцтай. Үүнээс 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлийн ангилалд орох эрсдэлтэй байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН