Нүүр хуудасМэдээИндонез улс гадаадын чинээлэг иргэд, хөрөнгө оруулагчдад урт хугацааны виз олгоно

Индонез улс гадаадын чинээлэг иргэд, хөрөнгө оруулагчдад урт хугацааны виз олгоно

 Индонезын эрх баригчид гадаадын чинээлэг иргэд, хөрөнгө оруулагчдад, мэргэшсэн чадварлаг боловсон хүчинд урт хугацааны виз олгох шинэ журмыг эцэслэн боловсруулж байна гэж “detikNew” мэдээллийн цахим хуудсанд бичжээ.

Индонезын Цагаачлалын албаны ерөнхий захирал Видодо Экатьяхьянагийн мэдээлснээр, энэ нь “хоёр дахь гэрийн виз” гэж нэрлэгдэж байгаа таван жилийн хугацаатай шинэ тусгай виз бөгөөд 10 жил хүртэл сунгах боломжтой. Эрх баригчид юуны түрүүнд хөрөнгө оруулагчдыг, их хэмжээний хөрөнгөтэй хүмүүсийг ингэж улс орондоо татахыг зорьж байна.

Үүнээс гадна, ийм визийг аль нэгэн салбарт өндөр ур чадвар эзэмшсэн хүмүүс, хилийн чанадад үндэстний цөөнх болсон индонез хүмүүс авах боломжтой аж. 

“Хоёр дахь гэрийн виз”-ийн журмыг боловсруулах ажил эцэслэх шатандаа явж байна. Ойрын ирээдүйд, магадгүй ирэх долоо хоногт энэ хөтөлбөрийг хуульчилж, хэрэгжүүлж эхэлнэ гэж найдаж байна” гэж Экатьяхьяна хэлэв. Ийм виз авах тодорхой нөхцөлийн талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна.

“South China Morning Post” сонинд мэдээлж буйгаар, Индонез улс энэ онд 76.7 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт авахаар зорьж байгаа аж. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 57.6 тэрбум ам.доллар байжээ. 

Эх сурвалж: БАНГКОК. /TASS/. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН