Нүүр хуудасМэдээИран улс Европын хувь хүмүүс, байгууллагуудад хориг тавьжээ

Иран улс Европын хувь хүмүүс, байгууллагуудад хориг тавьжээ

Ираны Гадаад хэргийн яам улс оронд нь “терроризм, хүчирхийллийг” өдөөсөн Европын хэд хэдэн хувь хүн, байгууллагад хориг тавьж байгаагаа лхагва гарагт мэдэгджээ.

“Терроризм, террорист бүлэглэлүүдийг дэмжих, терроризм, хүчирхийллийг сурталчлах, өөгшүүлэх, үймээн самуун, хүчирхийлэл, зөрчил үүсгэсэн өдөөн хатгасан санаатай үйлдлүүдийнх нь төлөө хориг арга хэмжээ авсан” гэж яамны мэдэгдэл тэмдэглэсэн байна.

Хар жагсаалтад орсон найман байгууллагад Германы “Deutsche Welle” агентлагийн перс хэлээрх мэдээллийн суваг, Францын “RFI” радиогийн Перс хэлээрх суваг багтжээ. Мөн Европын парламентын таван гишүүн, Францын хоёр захирагч, хууль тогтоогч, Германы хэвлэл мэдээллийн байгууллагын хоёр даргад хориг тавьсан байна.

Хориг арга хэмжээнд тус улсад зорчих виз олгохыг хориглох, Ираны нутаг дэвсгэр дэх эд хөрөнгийг нь хураах зэрэг багтжээ. Өнгөрсөн долоо хоногт Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахян Иранд хориг тавьж, аюулгүй байдлыг алдагдуулсан “хүчирхийлэл, экстремизм”-ийг өдөөхөд оролцсон хувь хүмүүс, байгууллагуудад хориг тавина гэдгийг анхааруулаад байжээ. 

Эх Сурвалж: ТЕХРАН. /Xinhua/.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН