Нүүр хуудасМэдээИргэн бүрийг эрт илрүүлэг шинжилгээнд хамруулах ажлыг тавдугаарын сарын 1-нээс эхлүүлнэ

Иргэн бүрийг эрт илрүүлэг шинжилгээнд хамруулах ажлыг тавдугаарын сарын 1-нээс эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. Урьдчилан сэргийлэх үзлэгээр манай улсад нас баралтаар тэргүүлж байгаа өвчлөлийн эрсдлийг бууруулж, эрт оношилж эмчлэх үр дүнтэй. Мөн “Ковид 19”-ийн хам шинж, нөхөн сэргээх эмчилгээ, оношилгоонд том үр дүн авчирна гэж үзэж байна. Манай улс олон улсад хэрэглэгдэж буй 25 нэр төрлийн оношилгооны 17-г нь хийдэг. Үзлэгээр аль болох бүх эрхтэн системийг хамруулахаас гадна бүх насныхныг хамруулна.

18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ жил 0-18 насны хүүхдүүдийг ч мөн эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд хамруулахаар нэмлээ. Насанд хүрэгчид 23, хүүхдүүд 15 төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдана.
2022 онд өвчнийг эрт илрүүлэх үйл ажиллагаанд 60,8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Эрүүл мэнд, өвчин эмгэгийн эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэн, даамжруулахгүй эмчилж, сэргийлснээр хувь хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалт нэмэгдэх, цаашлаад  эмнэлгийн ачаалал багасгах, улсын орны эдийн засагт учруулж буй эмнэлгийн зардлыг бууруулах ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН