Нүүр хуудасМэдээИхэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна

Ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна

Нийслэл Улаанбаатар хотод шөнөдөө үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 10-12 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН