Нүүр хуудасМэдээИх мастер А.Энхтуул есөн өрөг тоглож, 7 оноотойгоор тэргүүн байр эзэлжээ.

Их мастер А.Энхтуул есөн өрөг тоглож, 7 оноотойгоор тэргүүн байр эзэлжээ.

Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлснээр Унгар улсын Будапешт хотод шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээн аравдугаар сарын 13-21-нд боллоо. Тэмцээнд манай улсаас их мастер А.Энхтуул есөн өрөг тоглож, 7 оноотойгоор тэргүүн байр эзэлжээ.

Түүнийг ОХУ-ын шатарчин, их мастер Игорь Глек Владимирович дасгалжуулсан байна.

Тэрбээр аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд Энэтхэг улсын Дели хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН