Нүүр хуудасМэдээКовидын шалтгаант нас баралт өдөр бүр бүртгэгдэж байна

Ковидын шалтгаант нас баралт өдөр бүр бүртгэгдэж байна

Өнгөрсөн 24 цагт хоёр хүн ковидын улмаас нас барлаа. Тухайлбал 69 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэр гэсэн оноштойгоор нас баржээ.

69 настай эмэгтэй гуравдугаар сарын 18-нд гадаадаас ирсэн ба гуравдугаар сарын 28-нд ковидын халдвар авсан нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад ковид-19-ийн хүнд хэлбэрийн оноштойгоор нас баржээ.

72 настай эрэгтэй халдвар авсан нь гуравдугаар сарын 18-нд батлагдаж ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад ковидын нэн хүнд оноштойгоор нас баржээ.

Түүнчлэн СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт бөөрний архаг дутагдал оноштой, халдвартай иргэн нас барсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН