Нүүр хуудасМэдээЗ.Шинэчагтга "One Championship"-ийн ээлжит тулаандаа "улаан хуудсаар" ялагдлаа

З.Шинэчагтга “One Championship”-ийн ээлжит тулаандаа “улаан хуудсаар” ялагдлаа

Ширэн бээлий клуб, “Zorky MMA” багийн холимог тулаанч З.Шинэчагтга “One Champioship” холбооны 70 кг жинд Японы Ёшики Накахаратай тулалдлаа.

Өнөөдрийн 08:00 цагаас эхэлсэн “One on TNT II” арга хэмжээний үеэр тулалдсан, 24 настай З.Шинэчагтга 6-2-0 амжилттай байсан бөгөөд сүүлийн дөрвөн тулаандаа дараалан ялаад байв.

Тулаан нэгдүгээр үеэс хойш эсрэг тамирчнаа илүүрхэж байсан З.Шинэчагтга хоёрдугаар үед хөлний өчилтөөс гарахын тулд эсрэг тамирныхаа нүүр рүү өшиглөснөөр улаан хуудас хүртэж торгуулиар ялагдлаа.

Өрсөлдөгч Ёшики Накахара босож чадахгүй болж дамнуургын тусламжтай дэвжээг орхисон бол З.Шинэчагтга “Өчилтөөс гарахын тулд биеэ хүчтэй эргүүлэх хэрэгтэй байсан. Энэ үед санаандгүй өшиглөчихлөө” хэмээн уучлал хүсэн дэвжээг орхилоо.

28 настай, жингийнхээ чансааны 7-д эрэмбэлэгддэг туршлагатай Накахара 14-5-0 амжилттай байсан ба сарын өмнө Руслан Эмилбекийг хүнд цохилтоор ялсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН