Нүүр хуудасМэдээЛ.Оюун-Эрдэнэ жагсаалтаа тэргүүлсэн бол та МАН-д санал өгөх байсан уу?

Л.Оюун-Эрдэнэ жагсаалтаа тэргүүлсэн бол та МАН-д санал өгөх байсан уу?

Зүгээр төсөөл дөө, Л.Оюун-Эрдэнэ МАН-аас жагсаалтаар нэр дэвшигчдийг тэргүүлсэн бол таэнэ намд санал өгөх байсан уу. Би лав үгүй. Яагаад гэвэл өнгөрсөн найман жилд МАН үнэмлэхүй олонхиор бүх эрх мэдлийг барьж хаанчлахдаа улсын хөгжлийг урагш ганц ч алхуулсангүй. Хамгийн наад захын жишээ, АН ганц удаа, хагас хугас эрх мэдэлтэйгээр засгийн эрх барихдаа Улаанбаатарын томоохон уулзваруудыг өргөтгөсөн. Сүүлийн 30 жилд Улаанбаатарт тавигдсан шинэ замууд ч тэр үед л хийгдсэн. Хийх хүн аргаа олдог гэдгийг 2012-2016 онд бид харсан. АН-ын тавьсан замууд л нийслэлчүүдийг одоо гэрт нь хариулж хонуулж байгаа шүү.

Харин МАН сүүлийн найман жилдзамын бродюр солих төдийгөөс хэтэрсэнгүй. Ийм арчаагүй, үхээнц, сэтгэлгүй удирдлагатай байгаадаа иргэдийн бухимдал дээд цэгтээ тулчихаад, МАН-аас яаж салах учраа олохгүй, гадагшаа дүрвэхээс өөр гарц олж чадахгүй сууна.

Нөхцөл байдал ийм байгааг МАН мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас дарга Л.Оюун-Эрдэнэ нь жагсаалтаа тэргүүлэх нүүргүй, тойрог руу зугтаж байгаа юм. Ганц Л.Оюун-Эрдэнэ төдийгүй өнгөрсөн найман жилд улстөрд байсан хүмүүсээ жагсаалтад оруулах юм бол нам нь нүүрээрээ газар хатгана гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа учраасарилгасан сонгино шиг танилцуулгатай, муу намтаргүй хүмүүсийг жагсаалтдаа оруулж, бидний саналыг хуурч авах бяцхан заль хэрэглэж буйг ойлгож байгаа биз.

Угтаа, намаа сонгуульд чирч орох нь намын даргад зүй ёсоор ногдох үүрэг. “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр “Сонгуулийн үеэр би бүгээд суухгүй. Нэр дэвшигчдэдээ хань бараа болж бүх тойргоор явж ажиллана” хэмээсэн нь сонгуульд багаа авч орж буй үүргээ ухамсарласан хүний үг юм. АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар ч тойрогт дэвшилгүй жагсаалтаа тэргүүлсэн. Ингэж байж ганц тойрог тойглох хүлээснээс гарч, орон даяар явах, сонгогчдод намынхаа бодлого, зорилго, мөрийн хөтөлбөрөө сурталчилж, гишүүддээ хань бараа болох боломжтой.Сонгуульд намаа авч орох гэдэг үгний утга учир энд гарна. Өөрөөр хэлбэл, намын дарга ганц тойрогт бус улс даяар өрсөлдөж намаа чирч сонгуульдах боломж нь жагсаалтаа тэрүүлэх. Л.Оюун-Эрдэнэ үнэхээр нэр хүнд сайтай, улсын хэмжээний намын дарга юм бол улс даяар өрсөлдөх хэрэгтэй байв. Тэр тусмаа өнгөрсөн найман жилд завсаргүй засагласан намын дарга өөрийн нүүрээр сонгогч олонтой тулж, өнгөрсөн удаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, сонгогчдоор дүнгээ тавиулах нь шударга болох байв.

Гэтэл МАН-ындарга, Ерөнхий сайд маань сүүлээ хавчин тойрог руу зугтаад, орондоо“ онц сурдаг хүүхдүүд” түлхээд байна. Өнгөрсөн дөрвөн жилд төсвийн хамаг мөнгийг Хэнтий рүү цутгасан болохоор нутгаасаа эрх биш гарчихна гэж тэр тооцсон байна. Мөн намын жагсаалтад ийм цэвэрхэн анкеттай, “онц сурдаг хүүхдүүд” оруулчихаар өнгөнд хууртдаг сонгогчид МАН-д саналаа өгнө гэж явган зальгүйлгэж байна. Харин сонгогчид бид үүнийг ойлгож унших хэмжээний хэрсүү болсон.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН