Нүүр хуудасМэдээМАН-аас нэр дэвшигч хэн бэ?

МАН-аас нэр дэвшигч хэн бэ?

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөгчдийн нэрс энэ сарын 6-ны өдөр гэхэд эцсийн байдлаар тодорхой болно. Энэ удаагийн нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа авсан. Харин намууд нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа 2021 оны есдүгээр сарын 1-ний 00:00 цагаар дуусгавар болох юм. Тиймээс өнөөдөр УИХ-ын гишүүний хоёр суудалд горилогчдын нэрс тодрох учиртай.

Бие даагчдаас гадна “Зөв хүн” эвслээс Б.Найдалаа Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болсон бол МАН-ын хувьд 17.00 цагт Бага хурлаа товлож нөхөн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчдээ сонгохоор болсон байна. Энэ намаас Хэнтийн 18 дугаар тойрогт хуульч Л.Батжав, МИАТ-ийн дэд захирал асан Н.Энхбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарын нэр яригдаж байгаа бол СХД-ийн 28 дугаар тойрогт нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, Э.Батшугар, НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун нарын нэрс яригдаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН