Нүүр хуудасМэдээМАН бүлэг: Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг сонголоо

МАН бүлэг: Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг сонголоо

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр (2026.04.22)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүнээс өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн Үндсэн хуулийн Цэцийн 12 тоот дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулж боловсруулсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт хамтад нь шилжүүлэхээр тогтов.

Үүний дараа Хууль тогтоолоор үүрэг чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлттэй танилцах санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолыг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ажиллана.

Үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Жавхланг нэр дэвшүүллээ. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 81 хувь нь УИХ-ын гишүүн Б.Жавхланг дэмжсэнээр тус байнгын хорооны даргаар сонгох тогтоолын төсөл батлагдав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН