Нүүр хуудасМэдээМАН-ЫН БҮЛЭГ: Монгол улс, Бүгд найрамдах Беларусь улс хоорондын гэрээ соёрхон батлах...

МАН-ЫН БҮЛЭГ: Монгол улс, Бүгд найрамдах Беларусь улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

  • УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.10.22/-ийн хуралдааны эхэнд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжив. Уг гэрээ нь манай улсын Евроазийн эдийн засгийн холбоотой худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх бодлоготой нийцэх юм. Мөн Бүгд Найрамдах Беларусь Улс нь манай улсын худалдаа, эдийн засгийн томоохон түнш орнуудын нэг бөгөөд Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа хэсэгт оршдог гэдгийг хууль санаачлагч онцлов.
  • Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Төсвийн орлогын шинэчилсэн тооцоо болон макро эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан төсвийн орлого, зарлага, төсвийн тэнцэл болон 2027-2029 оны төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэн тогтоох шаардлага үүссэн тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулжээ.
  • Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний батлан хамгаалах, онцгой байдал, гадаад харилцаа гэх мэт салбаруудын хөрөнгө оруулалт, ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг хамгаалах, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар гишүүд асуулт асууж саналаа хэлсэн юм. Байнгын хорооны гишүүдээс ирсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналуудыг Төсвийн байнгын хороонд хүргүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН