УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, “Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл”-ийг хэлэлцжээ. Хуралдсан сэдэвтэй холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Засгийн газраас Нийгмийн даатгалтай холбоотой 5 хуулийн төсөл өргөн барьсан. Бүлгийн гишүүд тус хуулийн төслийг сайжруулах шаардлагатай гэж үзэн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын баг байгуулжээ.
Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд:
- Суурь тэтгэвэр,
- Тэтгэвэр өвлөгддөг болох,
- Олон төрлийн даатгал зэрэг томоохон шинэчлэл багтаж байгаа. Тиймээс тооцоо судалгааг сайтар хийх шаардлагатай” гэдгийг онцоллоо.
Мөн “УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган энэ сард завсарлах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу чуулган ажлын 75 хоног хэлэлцэх ёстой. Чуулган завсарлахаас өмнө “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд МАН-ын бүлгээс ажлын баг гаргаж, Засгийн газартай хамтран ажиллах шаардлагатай хэмээн үзэж байгаа” гэж мэдээллээ.