Нүүр хуудасМэдээМАН-ЫН БҮЛЭГ: Орон нутгийн 2027 оны төсвийг батлахад анхаарах асуудлаар 21 аймаг,...

МАН-ЫН БҮЛЭГ: Орон нутгийн 2027 оны төсвийг батлахад анхаарах асуудлаар 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөлтэй цахим уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийг эцэслэн баталсантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Төсвийн ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал, Төсвийн Байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Бүлгийн ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар өнөөдөр /2026.11.18/ орон нутгийн удирдлагуудтай цахим уулзалт хийв. Уулзалтад 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Монгол Ардын Намаас сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, бүлгийн дарга, иргэдийн хурлын төлөөлөгчид оролцлоо.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын 2027 оны төсвийг хэлэлцэн батлахдаа иргэдийн болон өрхийн орлогыг хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжих, хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, хүүхдийн суралцах орчин нөхцөлийг сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн 6, 7 дугаар ангийн сурагчдад үдийн хоол хөтөлбөрийг эхлүүлэх болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай зардлуудыг төсөвт нэмж тусгасныг хэлэв.

Аймаг, нийслэл төсвөө батлахаар нэгтгэж байгаа энэ цаг үед зохион байгуулсан энэхүү цахим уулзалтад Сангийн яамны албан тушаалтнууд оролцож, орон нутгийн төсвийн орлогыг бодит тоонд үндэслэх, яамнаас хянасан дүнтэй уялдуулах, татварын хуулиудын өөрчлөлтийг судалж, холбогдох тооцоог төсвийн төсөлдөө тусган батлах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Цахим уулзалтад 300 гаруй оролцогчид хамрагдаж, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, төсвийн хөрөнгө оруулалт, сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагуудын засвар шинэчлэлт зэрэг орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар асуулт асууж хариулт авлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН