Нүүр хуудасМэдээМАН-ЫН БҮЛЭГ: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг...

МАН-ЫН БҮЛЭГ: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.10.20 /-ийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Засгийн газраас ирэх онд эдийн засгийн өсөлтийг 5.8%, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлтийг буюу инфляцыг 8% д барихаар зорьж байна. 2027 оны төсвийн орлогыг 41.28 их наяд, зарлагыг 43.58 их наяд төгрөг байхаар тооцоолжээ.

Мөн Оюу Толгой төслөөс 2027 онд Монгол Улсын Засгийн газрын буюу төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 3,000.0 тэрбум төгрөг төсөвт төвлөрөхөөр төсөөлж байгаа бөгөөд үүнээс нийгмийн өмнө тулгамдсан суурь асуудлууд болон эрчим хүч, бусад дэд бүтцийн салбарын санхүүгийн хүндрэлийг үе шаттай арилгах, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэхээр тооцоолж Засгийн газар энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН