Нүүр хуудасМэдээМАН-ЫН БҮЛЭГ: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

МАН-ЫН БҮЛЭГ: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.09.16/-ийн хуралдаанаар, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 56.7 хувь нь дэмжлээ.

Хамтарсан байнгын хорооны гишүүдээс төсвийн зарлагын дээд хэмжээг тооцох, инфляцийг өдөөхгүй байх, төсвийн зарлагын тооцооллын талаар асууж тодрууллаа.

Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төсвийн хүрээний мэдэгдлийн есөн үзүүлэлтэд 2024 оноос өмнө хэрэгжиж байсан “Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ” болон “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ” гэсэн хоёр үзүүлэлтийг нэмж тусгасан байна.

Үүнтэй уялдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай шаардлагуудыг өөрчлөн найруулж, уул уурхайн орлогыг дагасан төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах зохицуулалт тусгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН