Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.11.06/-ийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг хэлэлцэв.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. УИХ-ын дарга С.Бямбацогт үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг танилцуулж, байнгын хорооны гишүүдийн 66,7 хувийн саналаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тогтоолын төслийг дэмжлээ





