Нүүр хуудасМэдээМенингококкт халдвараас бага насны хүүхдийг хэрхэн хамгаалах вэ?

Менингококкт халдвараас бага насны хүүхдийг хэрхэн хамгаалах вэ?

Бага насны хүүхдүүдийн дунд Менингококкт халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа тул Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.
Хэрхэн халдварлах вэ?
Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг. Тус халдвараар бүх насны хүн өвчлөх эрсдэлтэй бөгөөд тав хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.

Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?

  • Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
  • Биеэр цусархаг тууралт гарах
  • Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
  • Олон удаа бөөлжих
  • Хоолонд дургүй болох, ядарч сульдах
  • Татах
  • Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
  • Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх
Менингококкт халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН