Нүүр хуудасМэдээМонголын Сагсан бөмбөгийн эмэгтэй баг анх удаа Олимпод оролцохоор боллоо

Монголын Сагсан бөмбөгийн эмэгтэй баг анх удаа Олимпод оролцохоор боллоо

Монголын сагсан бөмбөгийн баг анх удаа олимпийн эрх авсан сайхан мэдээг дуулгая. Тодруулбал, сагсан бөмбөгийн 3×3 төрөлд “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг албан ёсоор зарлаж, үүнд нь манай эмэгтэй баг тамирчид багтаж чадлаа.

Гэхдээ эрэгтэй багийн хувьд ч боломж дуусаагүй, тэднийг хоёр гол тэмцээн хүлээж байгаа бөгөөд тус тэмцээний үр дүнгээс шалтгаалан “Токио-2020” олимпийн наадмыг зорих эсэх нь шийдэгдэх юм байна.  

Тодруулбал, 2020 оны гуравдугаар сард Энэтхэгт болох олимпийн эрхийн төлөөх тэмцээнд нийт 20 баг оролцох бөгөөд Монголын 3×3 төрлийн эрэгтэй шигшээ баг чансаагаар нэгээр эрэмбэлэгдэж, тус тэмцээнд өрсөлдөнө. Энэ тэмцээнээс олимпийн нэмэлт гурван эрх олгох ба алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн багууд олимпод оролцох эрхтэй болох юм. Харин энэ тэмцээнд шалгарч чадаагүй дэлхийн чансааны дараагийн зургаан баг мөн ирэх оны дөрөвдүгээр сард Унгарын нийслэл Будапешт хотод болох олимпийн эрх олгох тэмцээнд өрсөлдөх боломжтой. Тус тэмцээнээс нэг буюу аварга болсон багт олимпод оролцох эрх олгох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН