Нүүр хуудасМэдээМонгол улсад хар тамхины хэрэг гаарч байна уу?

Монгол улсад хар тамхины хэрэг гаарч байна уу?

Олон нийтийн дунд хар тамхины хэрэг гарлаа, тэрний хүүхэд хэрэглэдэг, тэр олны танил дамжуулдаг гэхчилэн мэдээллүүд гарсаар сүүлдээ дасах шинжиндээ орчихлоо. Үүний хор нөлөөг хэлэхэд ч хэцүү юм. Цөөхөн хүн амтай Монголчуудад үүнээс илүү, зөв зүйлийг сонирхдог, хийдэг байх нь хэрэгтэй болохоос энэ мэт зүйл баймааргүйсэн. Төрийн албан хаагч, дипломат төлөөлөгчийн хийсэн хэрэг ч намжаагүй байхад төрийн цагдаа нэр холбогдоод явж байх жишээний.

Өнөөдөр л гэхэд цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр 989.2 гр мансуурах бодис хилээр нэвтрүүлсэн хэргийн захиалагчийг цагдан хорьсон байна. Энэ хэрэгт ЧД-ийн оршин суугч Б, БЗД-ийн оршин суугч Э нарыг холбогдуулан шалгаж, Э-д таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Тухайн этгээд өмнө нь Хонг Конг улсад хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 10 жил хорих ял эдлээд, 2020 онд суллагдан Монгол Улсад ирсэн байна.

Энэ тухай Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Зоригтбаатар мэдээллэхдээ: “Оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг холбогдуулан шалгаж байна. Гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34 хувиар, холбогдогч 21 хувиар буурсан бол хураан авсан мансууруулах бодисын хэмжээ хоёр дахин өссөн байна.

2021 оны наймдугаар сарын 11-нд Өмнөд Африкаас 989.2 гр мөс хэмээн нэршилтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ хэргийн холбогдогч болон бодисын тоо хэмжээтэй холбоотой буруу ташаа мэдээлэл хэвлэлээр гарч байгаа. Бид Монгол Улс руу мансууруулах бодис илгээсэн этгээдийг олж тогтоохоор гадаадын цагдаагийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7.3-т заасны дагуу улсын хилээр нэвтрүүлсэн бол 5-12 жил хорих ял оноох хуулийн хариуцлагатай” гэлээ.

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН