Нүүр хуудасМэдээНэгдүгээр ангид элсэх хүүхдийн цахим бүртгэл энэ сарын 25-ыг хүртэл үргэлжилнэ

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн цахим бүртгэл энэ сарын 25-ыг хүртэл үргэлжилнэ

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ хичээлийн жилд Төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэлийг орон даяар цахимаар зохион байгуулж байна. Бүртгэлээ өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. 

Энэ жилийн бүртгэлийн нэг онцлог нь өмнө нь эцэг, эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан бол энэ удаад хүүхдийн оршин сууж буй хаягийн дагуу хамран сургах тойргийнх нь сургуульд урьдчилан хуваарилсан байх юм. 

Эцэг эх, асран хамгаалагчид parent.edu.mn хаягаар нэвтэрч, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулснаар бүртгэлийг баталгаажуулна.

Цахим бүртгэлийг баталгаажуулах хугацаа өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны 09:00 цагаас эхлэн наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Бүртгэлд 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдахыг анхаарна уу.

Нэгдүгээр ангид элсэгчийн элсэлт баталгаажуулах: 

1. Parent.edu.mn эсвэл мобайл апликейшн ашиглан системрүү хандана.

2. Элсэлтийн бүртгэл шалгах гэсэн товч дарна.

Элсэх хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгах гэсэн товч дарна.

Элсэгчийн мэдээллийг шалгасны дараа баталгаажуулах товч дарна.

Баталгаажуулах товч дарснаар хүсэлт гаргагчийн мэдээллийг оруулж илгээх үйлдэл хийнэ.

Илгээх үйлдэл хийснээр таны хүсэлтийг элсэлтийн комисс 3 төрлөөр шийдвэрлэнэ. Үүнд:

  • Баталгаажуулах /элсүүлэхийг зөвшөөрч байна/
  • Түр түдгэлзүүлэх /нэмэлт тодруулга буюу бичиг баримт шаардлагатай гэж үзсэн/
  • Цуцлах /элсүүлэхээс татгалзсан/ 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН