Нүүр хуудасБусадМонгол, Эмират улсын гадаад хэргийн сайд нар 9 дүгээр сард уулзалт хийнэ

Монгол, Эмират улсын гадаад хэргийн сайд нар 9 дүгээр сард уулзалт хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 8 дугаар сарын 23-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Ахмед Бин Али Аль-Саиг-тай утсаар ярьж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд Б.Батцэцэг Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, 2021 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд Монгол Улс Абу Даби хотноо ЭСЯ-аа нээхээр ажиллаж байгааг мэдээлэв. Мөн АНЭУ-ын Засгийн газрын  буцалтгүй тусламжаар 3 цэцэрлэгийн төсөл амжилттай хэрэгжсэнд талархал илэрхийлж, улмаар манай орны хүүхэд багачуудын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Төрийн сайд Ахмед Бин Али Аль-Саиг хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа мөн тэмдэглэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хоёр улс давхар татварын хэлэлцээртэй байх нь чухал ач холбогдолтойг  онцлов. Сайд нар ирэх 9 дүгээр сард болох НҮБ-ын ЕА-н чуулганы үеэр уулзаж, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоор ярилцав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН