Нүүр хуудасМэдээНарны замыг хааж зам засварын ажлыг эхлүүллээ

Нарны замыг хааж зам засварын ажлыг эхлүүллээ

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу  хучилтыг тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүллээ.

Эхний ээлжид Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг 2022 оны тавдугаар сарын 12-ны 00:00 цагаас эхлэн тавдугаар сарын 14-ний 22:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаанд,

Дараагийн удаад Соёолжийн нүхэн гарцаас Олимпын гүүр хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 15-ний 00:00 цагаас эхлэн тавдугаар сарын 18-ний 22:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаанд хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийнэ.

Иймд иргэд,  жолооч нар маань дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН