Нүүр хуудасМэдээНЖДҮҮДТ: Жижиг дунд бизнес, өрхийн үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх сургалт эхэллээ

НЖДҮҮДТ: Жижиг дунд бизнес, өрхийн үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх сургалт эхэллээ

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих” (ICED) төслийн хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв-тэй хамтран зохион байгуулж буй

Жижиг дунд бизнес болон өрхийн үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ эхэллээ.

Тус хөтөлбөрийн нээлтийг НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн ЖДҮҮ дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг(GIZ)-ийн Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих төслийн дарга А.Амгалан нар нээж үг хэлэн үйлдвэр эрхлэгчдэд амжилт хүслээ.

Үйлдвэрлэгчдийг чадавхжуулах хөтөлбөрөөр

• Санхүүжилт, хөрөнгө оруулалтын төслийн санал, бизнес төлөвлөгөө боловсруулах

• Брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт ба маркетингийн стратеги

• Борлуулалт ба хэлэлцээрийн ур чадвар

• ЖДҮ ба гэрээний эрх зүй зэрэг сургалтууд орох юм.

Сургалт:

ЖДБ эрхлэгчид: 2026.09.21 – 2026.10.28 (Даваа, Лхагва гараг бүр | 10:00–15:00)

Өрхийн үйлдвэрлэгчид: 2026.09.22 – 2026.10.31 (Мягмар, Пүрэв гараг бүр | 10:00–15:00) өдрүүдэд зохион байгуулагдана

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН