Нүүр хуудасМэдээНийслэлийн цэрэг татлагыг энэ сарын 20-23-нд зохион байгуулна

Нийслэлийн цэрэг татлагыг энэ сарын 20-23-нд зохион байгуулна

 Улаанбаатар хотод хугацаат цэргийн албаны энэ оны II ээлжийн цэрэг татлагыг 10 дугаар сарын 20-23-нд зохион байгуулна.

Нийслэлийн зарлан дуудах мэдэгдлийн тараалт 89 хувьтай байна. Мөн 1605 хүн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ. Нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг төвийн 6 дүүрэгт зохион байгуулсан бол II ээлжийг 9 дүүрэгт зохион байгуулахыг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Нийслэлийн цэрэг татлагын товчооноос цэрэг татлагын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч, ирж буй өргөдөл, гомдлыг газар дээр нь шуурхай шийдэж байна. Цэрэг татлагын комисс, хороод хууль, эрх зүйн дагуу ажиллаж буй эсэхэд хяналт тавьж байгаа аж. Цэрэг татлагын товчоо хуралдаж, өнгөрсөн цэрэг татлагуудын эрүүл мэндийн үзлэгийн үр дүнг танилцуулав. 2021 оны II ээлж болон 2022 оны I ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт 10.671 хүн хамрагджээ.

Тэдгээрийн дунд дотрын эмгэг, чих, хамар, хоолойн өвчлөл, мэс заслын эмгэг, шүд, амны хөндийн өвчлөл, нүдний эмгэг гэсэн өвчин эмгэг их хувь, бэлгийн замын халдварт өвчин, сэтгэцийн эмгэг харьцангуй бага хувь эзэлсэн аж.

Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр 8 төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно. Мөн цэрэг татлагын байранд ирэхдээ иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх,  мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.

Цэрэг татлагын байрны бэлтгэлийг бүрэн хангажээ. Тодруулбал:

Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль

Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль

Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль

Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль

Налайх дүүрэг – Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв

Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль

Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр сургууль

Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль

Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль гэсэн байршилд байрлаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН