Нүүр хуудасМэдээНийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэх хандлагатай байна

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэх хандлагатай байна

2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн үндсэн тусламж үйлчилгээний нийт орны ачаалал 2363 орон дээр 2409 үйчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, орны дүүргэлт 101.9%-тай байгаа нь өмнөх 7 хоногийн мөн үеэс 13.2%-иар нэмэгдсэн.

Харин хүүхдийн орны ачаалал 97.4% буюу 1435 орон дээр 1398 хүүхэд эмчлүүлж байгаа нь өмнөх 7 хоногийн мөн үеэс 10.7%-иар нэмэгдсэн байна.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 580 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж, ТТТӨ-ний орны нэгдсэн төлөвлөлтийн III үе шатны дагуу зарим дүүргийн хүүхдийн тусламж, үйлчилгээг ЭМЯ-ны харьяа эмнэлгүүдэд, тухайлбал Улсын хоёрдугаар төв эмнэлэгт

БЗД-ийн 8, 13, 14, 16, 23 дугаар хороо, /ор дүүрсэн байгаа/,

• ЭНЭҮТ-II-д ХУД-ийн 9, 10, 12, 14, 16, 21 дүгээр хороо,

СХД-ийн 1, 2, 3, 20, 22, 32, 34 дүгээр хороо,

БЗД-ийн 8, 13, 14, 16, 23 дугаар хороо, ЧД-ийн 7,8,9-р хороо,

• ТТАХНЭ-т ЧД-ийн 1-6 дугаар хорооны хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа боловч ачаалал буурахгүй хэвээр байна.

Шинээр хэвтсэн үйлчлүүлэгчдийн 58.3%-ийг ТТТӨ эзэлж байгаа нь өмнөх 7 хоногийн мөн үеэс 6%-иар буурсан буюу хүүхдийн өвчлөлийн бүтцийн хувьд уушгины хатгалгаа, гуурсан хоолойн бөглөршилт үрэвсэл, суулгалт өвчин зонхилж байна!!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН