НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан /2026.09.14/ болж, Нийслэлийн 2025 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулсан.
Аудитын дүгнэлтээр Орон нутгийн өмчит байгууллагын удирдлагууд сард 5.5-12.8 саяын ЦАЛИН авдаг нь дундаж цалингаас өндөр байна гэдгээ мэдэгдсэн.
Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалангийн мэдүүлэгтээ жилийн 116 сая төгрөгийн орлоготой буюу сарын 9,6 сая төгрөгийн цалинтай гэж мэдүүлжээ.
Түүний 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэе.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮116 сая
Гэр бүлийн орлого: ₮65 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮50 сая
Орон сууц барилга байгууламж: ₮702 сая /Орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮140 сая /BYD QCJ7150, Ford Transit маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая буюу үнэлгээгүй / Адуу-85, Хонь-150/
Газар: ₮0 сая буюу үнэлгээгүй /нийт 8 газартай/
- Эзэмших-200м2-1,
- Эзэмших-300м2-1,
- Эзэмших-400м2-2,
- Эзэмших-643м2-1,
- Эзэмших-647м2-1,
- Эзэмших-662м2-1,
- Эзэмших-675м2-1
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮86 сая
Хадгаламж: ₮60 сая
Авлага: ₮88 сая
Зээл: ₮10 сая гэж мэдүүлжээ.





