Нүүр хуудасМэдээНийслэлийн 9 дүүргийн хүүхдийн зөвлөлийн спорт өдөрлөг боллоо

Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн зөвлөлийн спорт өдөрлөг боллоо

Нийслэлийн Хүүхдийн зөвлөлийн санал санаачилгыг дэмжих ажлын хүрээнд 9 дүүргийн хүүхдийн зөвлөлийн дундах спорт өдөрлөг энэ жил анх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгт нийт 8 дүүргийн хүүхдийн зөвлөлийн гишүүд, хөгжөөн дэмжигчид болон дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн мэргэжилтний хамт оролцсон. Тэмцээнийг сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, гэсэн 3 төрлөөр зохион байгуулсан бөгөөд нийт баг тамирчид эрэгтэй, эмэгтэй холимог баг бүрдүүлэн өрсөлдсөн юм.

Гар бөмбөгийн төрөлд:

• 1 дүгээр байр – Багануур дүүргийн хүүхдийн зөвлөл

• 2 дугаар байр – Налайх дүүргийн хүүхдийн зөвлөл

• 3 дугаар байр – Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн зөвлөл

Сагсан бөмбөгийн төрөлд:

• 1 дүгээр байр – Багануур дүүргийн хүүхдийн зөвлөл

• 2 дугаар байр – Баянзүрх дүүргийн хүүхдийн зөвлөл• 3 дугаар байр

– Хан-уул дүүргийн хүүхдийн зөвлөлОлс таталтын төрөлд:

• 1 дүгээр байр – Багануур дүүргийн хүүхдийн зөвлөл

• 2 дугаар байр

– Хан-уул дүүргийн хүүхдийн зөвлөл

• 3 дугаар байр – Чингэлтэй дүүргийн хүүхдийн зөвлөл

May be an image of 3 people, people standing and indoor

Энэхүү тэмцээнийг цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд зөвхөн дүүргийн хүүхдийн зөвлөлөөс гадна бусад хүүхдийн оролцооны байгууллагуудыг хамарсан арга хэмжээ болгох зорилго тавин ажиллаж байна.Тэмцээнд оролцсон, байр эзэлсэн бүх хүүхдүүддээ халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаан, сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.

May be an image of 13 people, people playing voleyball and indoor
May be an image of 10 people, people standing and indoor
May be an image of 3 people and people standing

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН