Нүүр хуудасМэдээСХД: Гол, усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх үүрэг өглөө

СХД: Гол, усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх үүрэг өглөө

Хорооны Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр дараах үүргүүдийг өглөө.

Тухайлбал:

  • Хороонд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцыг нэгтгэж ирүүлэх
  • Хөрөнгө оруулалтын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг сайтар хангуулж, нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавьж ажиллах
  • Зуслангийн ногоон бүсэд дараах ажлуудыг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах. Үүнд:
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх
  • Гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг иргэдэд сурталчлах
  • Хог хаягдлын тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллах
  • Гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүч, ундны усны хүрэлцээнд хяналт тавьж ажиллах
  • Гол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, ойрын өдрүүдэд үргэлжилсэн болон их хэмжээний бороо орох төлөвтэй байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлж, бэлэн байдлыг ханган ажиллах
  • Иргэдэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд үйл ажиллагааны процессын зураглал боловсруулж, үйлчилгээний үе шат, дарааллыг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэн, шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлж, угтах үйлчилгээнд анхаарч ажиллах
  • Зуны улиралд дулаан хангамжийн шугам, тоноглолд засвар хийх ажлын хүрээнд хэрэглээний халуун ус хязгаарлах мэдээллийг иргэдэд урьдчилан шуурхай хүргэж ажиллах үүрэг өглөө.Мөн
  • Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаас дараах үүргүүдийг өглөө. Тухайлбал:
  • Сонгинохайрхан тахилга 2026.06.03-ны өдөр болох тул оролцох
  • Хорооны албан хаагчид Edoc системийн зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах
  • Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хороонд хийгдэх ажлын жагсаалтыг Аж ахуйн тасагт ирүүлэх
  • Хороод зөвшөөрөл олгосноос бусад газар ТҮЦ-байршуулахгүй байхад анхаарч, зөвшөөрөлгүй буулгасан ТҮЦ-ийн судалгаа мэдээллийг холбогдох хэлтэст яаралтай хүргэж ажиллах
  • Дэд бүтцийн хөгжлийн албанаас хийгдэж байгаа тохижилт, засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж хамтран ажиллах үүрэг өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН