Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд эрчим хүчний хэмнэлттэй, дулаан...

НИЙСЛЭЛ: 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

Нийслэлээс энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн халаалтад дулаан хуримтлуулах технологи нэвтрүүлэн яндангийн тоог 7-10 мянгаар бууруулахаар төлөвлөсөн. Тус төслийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлнэ. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуулах технологийг нэвтрүүлснээр айл өрхийн дулаан хангамжийг сайжруулахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтойг онцоллоо. Мөн 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд нээлттэй өгнө гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН