Нийслэлийн Онцгой байдлын газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл, есөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн гал сөнөөгч нарын төлөөлөл БНСУ-д туршлага судалж, хамтарсан хөтөлбөрт хамрагдлаа.
Хамтарсан хөтөлбөрөөр алба хаагчдын ур чадварыг сайжруулах, дэвшилтэт технологи ашиглах, галын аюулаас болон өндрөөс аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулах, иргэнд хэрхэн тусламж үзүүлэх, хийн газын дэлбэрэлт, түүнээс аврах шуурхай ажиллагааг зохион байгуулах талаар бодит нөхцөл байдал дээр сургалт зохион байгуулсан юм.








