Нүүр хуудасБусадНэгдүгээр эмнэлгийн 6 давхараас Ковидын тусгаарлалтад ажиллаж байсан сувилагч унаж амиа алджээ

Нэгдүгээр эмнэлгийн 6 давхараас Ковидын тусгаарлалтад ажиллаж байсан сувилагч унаж амиа алджээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн КОВИД-ын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас баржээ.

СБД-ийн 1-р хороо “Нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас хүн унаж нас барлаа” гэсэн мэдээлэл дөрөвдүгээр сарын 29-ний 00:23 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан бөгөөд хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.

гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН