Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Лабораторийн менежментийн тогтолцоог сайжруулах нь” сэдэвт багц цагийн сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгууллаа.
Тус сургалтаар лабораторийн менежментийн тогтолцоо, чанарын удирдлага, олон улсын стандартын хэрэгжилт болон орчин үеийн оношилгооны технологийн талаар мэргэжилтнүүд мэдлэг, мэдээллээ хуваалцаж, лабораторийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.
Сургалтад ЭМЯ-ны Эмнэлзүйн эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон хамтран ажиллагч байгууллагуудын мэргэжилтнүүд оролцож, салбарын туршлагаа солилцон, лабораторийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр мэдээлэл солилцлоо.






